М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

Мэргэжлийн сүмогийн их аварга, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал иргэншлээ солих хүсэлт гаргасан билээ. Түүний хүсэлтийг Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Тэгвэл М.Даваажаргалын иргэншлээ солих хүсэлтийг албан ёсоор баталгаажуулсан талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна.

М.Даваажаргал сүмогийн дэвжээ байгуулж, шавь бэлтгэхийн тулд ийм шийдвэр гаргасан юм.

Сонирхуулахад, Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж, Японы иргэн болсон билээ.