Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, батламж гардуулж байна. Энэ үеэр олимпын наадмын жүдо бөхийн -81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр шагнаж, батламж гардууллаа. Мөн бусад тамирчин дасгалжуулагчдыг шагнасан юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:
- Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг гурван өрөө орон сууц, 120 сая төгрөг,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайг хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөг,
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэгт хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөг
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарт хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөг,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
- Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
- Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
- Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
- Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
- Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагналаа.