Хакухо М.Даваажаргалыг зодог тайлахаар болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлж эхэллээ

2021-09-27 11:37

Их аварга Хакухо зодог тайлахаар болсныг Японы Элчин сайдын яам баталлаа

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөө өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарах болсон. Тэгвэл уг мэдээллийг Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны мэдээлэл баталгаажуулав.

Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 05 цаг 19 минутад мэдээлэв. Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тус барилданы дараа тэрбээр “Эн-Эйч-Кэй” агентлагийн сурвалжлагчид “Миний бие хэд хэдэн гэмтлийн улмаас сайнгүй байна. Цаашдынхаа барилдааны талаар бодох зүйлүүд байна” хэмээн ярьж байв” хэмээн бичжээ.

Эх сурвалж: МҮОХ

2021-09-27 10:35

Хакухо М.Даваажаргалыг зодог тайлахаар болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь Их аварга Ёкозүна Хакухо М.Даваажаргал өвдөгний бэртлийн улмаас зодог тайлах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Японы тэргүүлэх хэвлэлүүд болох "Kyodo", "NHK", "Japan times" мөн энэ талаар мэдээлж эхэллээ. Уг мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

KyodoNHK: ХАКУХО АВАРГА КАРЬЕРЭЭ ӨНДӨРЛҮҮЛЭХЭЭР БОЛСОН ТАЛААР ОЙРЫН ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭЛЭВ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа аваргалсан Их аварга Ёкозүна Хакүхо карьерээ өндөрлүүлэхээр болсон талаар түүний ойрын эх сурвалж өнөөдөр/2021.09.27/ мэдээллээ. Өдгөө 36 настай тэрбээр баруун өвдөгний гэмтлийн улмаас зодог тайлахаар болсон аж.

Хакуко гэмтэл, коронавирусийн халдварын улмаас өмнөх зургаан тэмцээнийг бүхэлд нь буюу хэсэгчилсэн өнжсөний эцэст долдугаар сард Нагояагийн Их сүмогийн тэмцээнд түрүүлж, эргэн ирэлтээ хийгээд байсан юм.

Карьерын 1187, макүүчи дивизионы 1093 түрүүтэй Хакухогийн карьер рекорд тогтоосон мөчүүдээр дүүрэн байлаа. Спортын түүхэн дэх 69 дэх ёкозүна, Монголоос гаралтай тэрбээр 2001 онд анх сумогийн дэвжээнд хөл тавьсан бөгөөд 2006 оны тавдугаар сард дээд зиндааны анхны цолоо хүртсэн. 1.92 метр өндөр, 155 кг жинтэй Хакухо довтолгооны хэв маягаараа алдартай байсан. 2007 оны долдугаар сард тэрбээр ёкозүна цолны дээд зиндаанд хүрч байжээ. Хакүхо 2019 оны 9 -р сард Японы иргэншил авсан юм” гэжээ.

Түүнчлэн “Ройтерс” агентлаг NHK-ийн мэдээнээс иш татан Хакухо М.Даваажаргал зодог тайлах бодолтой байгаа талаар дөнгөж сая мэдээллээ.

Эх сурвалж: Reuters, NHK, Kyodo

2021-09-27 08:08

М.Даваажаргалын өвдөгний бэртэл эдгэхгүй байгаа тул зодог тайлах шийдвэр гаргасан гэж эх сурвалж мэдээлжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь Их аварга “Ёкозүна” Хакухо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Учир нь түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа тул тэрээр ийм шийдвэр гаргасан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Хакухо М.Даваажаргал өдгөө 36 настай бөгөөд 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүүлж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмо бөхийн олон дээд амжилтын эзэн болсон нэгэн юм. Тэрээр сүмо бөхийн дэвжээ эзэмших хүсэлтэй тул, 2019 онд Японы Улсын иргэншилтэй болсон гэдэг.