“Төв замын хөдөлгөөн 20-30 хувь буурсан бол шатахуун түгээх станцуудын ойр орчимд ачаалал үүсээд байна”

“Төв замын хөдөлгөөн 20-30 хувь буурсан бол шатахуун түгээх станцуудын ойр орчимд ачаалал үүсээд байна”

Шатахууны хомстолын улмаас төв замын хөдөлгөөн сийрэгжсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх буюу шатахуун түгээх станц байрладаггүй бүст замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан. Энгийн өдрүүдтэй харьцуулахад 20-30 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна.

Харин шатахуун түгээх станц байрладаг газруудад маш их ачаалал үүсээд байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаа, Нарантуул, Нарны зам дагуу хөдөлгөөний эрчим эрс нэмэгдээд байгаа" гэв.