Б.Дашпүрэв: БНХАУ-аас авах 6000 тонн АИ-92, АИ-95 бүтээгдэхүүнийг маргаашаас ачиж эхэлнэ

Б.Дашпүрэв: БНХАУ-аас авах 6000 тонн АИ-92, АИ-95 бүтээгдэхүүнийг маргаашаас ачиж эхэлнэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Монгол Улсад үүсээд байгаа газрын тосны бүтээгдэхүүний хомсдол иргэдийг бухимдуулсан, оочир дугаарлалт үүссэн нөхцөл байдалтай байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбогдолтой сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн асуудал заримдаа доголдож байна. АҮЭБЯ-ын зүгээс нөөцөө нэмэгдүүлэх хүрээнд олон ажлууд хийсээр ирсэн. Хамгийн том асуудал нь нөөцийн савны асуудал. Монгол Улсын Засгийн газраас нөөцийн саваа нэмэгдүүлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа. 

Замд яваа вагоны нөөцтэйгөө нийлүүлээд Монгол Улсын хэмжээнд 42 хоногийн нөөцийг л хамгийн ихдээ бүрдүүлж чаддаг. Савны хувьд 30 хоногийн нөөцийг бүрдүүлдэг. 

Дотоодын аялал жуулчлал ихэссэн учир хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар 15 хоногийн нөөц буюу 31 мянган тонн буюу АИ-92 бензиний нөөц байна. Дизель түлш 20 хоногийн нөөц буюу 80 мянган тонн байгаа.

Нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас өмнө нь авсан хэмжээгээ нэмэгдүүлж захиалгаа баталгаажууллаа. Мөн БНСУ-аас бүтээгдэхүүн авахаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням холбогдох албаны хүмүүстэйгээ өнөөдөр БНСУ-ын холбогдох хүмүүстэй уулзалт хийж байна. Бид БНСУ-аас онгоцны түлш Jet A-1 төрлийн бүтээгдэхүүнийг авахаар тохирсон.Эхний 1000 тонн нь маргааш гэхэд ирнэ.  Мөн БНХАУ-аас 6000 тонн АИ-92 болон АИ-95, Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг авахаар хэлцэл хийсэн. Өнөөдөр ААН-үүд авах хүсэлтээ илэрхийллээ. Маргаашнаас ачилтаа хийж эхэлнэ.  Түүнчлэн Петровис, Содмонгол, Шунхлай, Тэс петролиум ХХК-ийн нөөц тодорхой хэмжээнд багассан хэдий ч маргаашаа нөөц нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх учир хомсдол буурна" хэмээн ярилаа. 




Таанагүй говь

3 цагийн өмнө