Монгол, Монако, Францын хамтарсан "Хойд Тамир" археологийн судалгааны төслийг хэрэгжүүлжээ

Монгол, Монако, Францын хамтарсан "Хойд Тамир" археологийн судалгааны төслийг хэрэгжүүлжээ

Монгол, Монако, Францын эрдэмтдийн хамтарсан "Хойд Тамир" археологийн малтлага, судалгааны төсөл энэ онд Архангай, Завхан аймагт үргэлжиллээ.

Тус төсөл 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаагийн судалгаанд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монакогийн Нэн эртний хүн судлалын музей, Францын Сорбонны их сургууль болон Парисын Нийгмийн ухааны ахисан түвшний их сургуулийн судалгааны баг хамтран ажилласан байна. "Судлаачид 2026 оны зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 10-ны хооронд Архангай аймгийн Ихтамир, Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Түрэгийн үеийн тахилга, тайлгын байгууламж болон бусад археологийн дурсгалуудад малтлага, судалгаа хийжээ.

"Хойд Тамир" төсөл нь Түрэгийн үеийн археологийн дурсгалуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, Монголын эртний түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.

зүлэг нарын зураг байж магад




Таанагүй говь

6 цагийн өмнө