Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварчээ

Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварчээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр /2026.07.30/ 05:38 цагт хүлээн авсан байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/,  Т /33 настай, эрэгтэй/ нар нь хоёр автомашинтай туул голын салаанд боогдсон байдалтай байсныг ажиллан аюулгүй газарт гаргажээ.  Одоогоор Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэсэн байна. 

 




ТААНАГҮЙ ГОВЬ

2 цагийн өмнө