Д.Гантулгыг МЗХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр томилсон тушаалыг “ёс зүй”-д харшиж байна гэж ХҮЧИНГҮЙ болгосон уу

Д.Гантулгыг МЗХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр томилсон тушаалыг “ёс зүй”-д харшиж байна гэж ХҮЧИНГҮЙ болгосон уу

Монгол Залуучуудын холбоо /МЗХ/-ны Хүндэт ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга томилогдож, улмаар тус холбооны 100 жилийн ойн медалиар шагнагдсан. Иймд зарим иргэд түүнийг эсэргүүцэж, МЗХ-ноос ёс зүй шаардаж байв.

Тэгвэл Д.Гантулгыг тус албан тушаалаас нь огцруулсан байж болзошгүй, нэр нь тодорхойгүй тогтоолыг МЗХ-ноос гаргажээ.

Тодруулбал, МЗХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, “тус холбооны хүндэт ерөнхийлөгчөөр томилсон 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн тушаал нь Монголын залуучуудын холбооны ёс зүй, зорилго, үнэт зүйл, үндсэн дүрэмтэй харшиж байна гэж үзэн” МЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр томилсон тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.