“Zeus” баг НҮБ-ын “Хүүхдийн сан”-д 155 мянган ам.доллар хандивлажээ

“Zeus” баг НҮБ-ын “Хүүхдийн сан”-д 155 мянган ам.доллар хандивлажээ

Монголын цахим спортын “Zeus” баг PUBG мобайлын ДАШТ-д гуравдугаар байр эзлэн, 100.000 ам.доллараар шагнуулсан билээ.

Тэгвэл тус баг өнгөрсөн долдугаар сард PUBG мобайлын “Mobile world international” хандивын тэмцээнд оролцон, 155.000 ам.доллароор шагнуулжээ. Улмаар шагналын мөнгөө НҮБ-ын “Хүүхдийн сан” хандивласан байна.

"Zeus” багийнхан “Бид дэлхийн бүх шилдэг баг оролцсон тэмцээнд бид IV байрт орсон. Тус тэмцээн 3 сая ам.долларын шагналын сантай. Бид 155.000 ам.доллар буюу 433 сая төгрөгөөр шагнуулсан. Бид шагналын мөнгөө НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрт хандивласан. НҮБ дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид НҮБ-ын санд хандивлах шийдвэр гаргалаа” гэв.