Ургац хураалтад өнөөдрийн байдлаар 1783 оюутан ажиллаж байна

Ургац хураалтад өнөөдрийн байдлаар 1783 оюутан ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, энэ жилийн ургац хураалтад  оюутан, залуус, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу өнөөдрийн байдлаар ургац хураалтад й1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тн үр тариа, үүнээс 559.2 мянган тн улаанбуудай, 198.8 мянган тн төмс, 117 мянган тн хүнсний ногоо, 64.3 мянган тн тосны ургамал, 203.3 мянган тн малын тэжээлийн ургамал  хурааж авах төлөвтэй байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө