АНЭУ-ын Дубай хотод “Монголын өдөрлөг” болно

АНЭУ-ын Дубай хотод “Монголын өдөрлөг” болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Энэ үеэр Абу Даби хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх, мөн “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнгийн үеэр болох “Монголын өдөрлөг” болох талаар ярилцсан байна.