СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүхэн жорлонд унасан НЭГ настай хүүхдийн зүрхний хэм зогсож, амьсгалгүй байсныг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүхэн жорлонд унасан НЭГ настай хүүхдийн зүрхний хэм зогсож, амьсгалгүй байсныг аварчээ

Өчигдөр /2021.09.21/ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт “Нүхэн жорлонд хүүхэд унасан” тухай дуудлагыг өдрийн 16:30 цагт Онцгой байдлын алба хүлээж авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход иргэн Б 1 ой 3 сартай эрэгтэй хүүхэд нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гаргажээ. Хүүхдийг гаргахад зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг яаралтай анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.