Чингэлтэй дүүрэгт байрлах дулааны худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Чингэлтэй дүүрэгт байрлах дулааны худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, /Баянбүрдийн тойргийн баруун хойд зүгт, төв замаас 35 метр/-т дулааны худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 15:34 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 10 минут ажиллан дулааны худагт нэр, нас, хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гарган, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.