Мужаан Б.Батзоригийн эхнэр коронавирусийн халдварын хүндрэлээр таалал төгсжээ

Мужаан Б.Батзоригийн эхнэр коронавирусийн халдварын хүндрэлээр таалал төгсжээ

Гар утасны эко тавиур үйлдвэрлэдгээрээ олон нийтэд танигдсан мужаан Б.Батзоригийн эхнэр А.Мөнхзаяа коронавирусийн халдварын хүндрэлээр нас баржээ.

Талийгаач нь 2017 оноос хойш цусан дахь кали багасалт, булчин сулралт гэсэн шинж тэмдэгтэйгээр онош тогтоогдохгүй өвчнөөр шаналж байсан бөгөөд хэдхэн өдрийн өмнө коронавирусийн халдвар авч, хүндэрснээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.