Энэ долоо хоногт В.Путин Монголд, Х.Баттулга ОХУ-д айлчилна

Энэ долоо хоногт В.Путин Монголд, Х.Баттулга ОХУ-д айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны түүхт 80 жилийн ойн хүрээнд манай улсад маргааш нэг өдрийн айлчлал хийх гэж байна.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийнэ. Мөн Г.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Халх гол суманд зочилж “Шинэ сум” төсөлтэй танилцаж, тэнд болох арга хэмжээнд оролцоод маргааш орой буцна.

Учир нь нөгөөдөр буюу энэ сарын 4-ны өдөр  Алс Дорнодын эдийн засгийн форум ОХУ-ын Владивосток хотод болох юм. Энэ үеэр тэрбээр хүндэт зочдыг өөрийн биеэр угтан авах аж.

Манай Ерөнхийлөгч Х.Баттулга мөн есдүгээр сарын 4-ний өглөө Владивосток хот руу ниснэ. Тэрбээр тус хотод зохион байгуулагдаж буй Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцох юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хамгийн сүүлд 2014 онд айлчилж байсан юм.