ШУУД: Э.Цэндбаатарыг О.Тулгатай өрсөлдүүлж ялсныг нь ДАШТ-д явуулна

ШУУД: Э.Цэндбаатарыг О.Тулгатай өрсөлдүүлж ялсныг нь ДАШТ-д явуулна

Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын 08-ны өдөр /2021.09.08/ хуралдаж ОУХМ, МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасч, ирэх аравдугаар сард Болгарын Белград хотод зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан юм.

Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн.

Харин Э.Цэндбаатар багшаасаа уучлалт гуйж уг ДАШТ-д оролцох боломж олгохыг хүссэн өргөдлийг өчигдөр /2021.09.15/  Монголын үндэсний олимпийн хороо болон Боксын холбоонд гаргасан. 

Э.Цэндбаатарын гаргасан өргөдлийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шуурхай хурлаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Шийдвэрийн талаар Монголын боксын холбооноос яг одоо мэдээлж байна. 

Тэд хэлэхдээ "Э.Цэндбаатар болон Монголын залуучуудын холбооноос Монголын боксын холбоонд өргөдөл гаргаж ДАШТ-д оролцох боломжийг олгооч гэж хүссэн. 2018 хүн Э.Цэндбаатарыг оролцуулж өгөөч гэж гарын үсэг цуглуулж бидэнд ирүүлсэн. Ийм нөхцөл үүсч давлагаа гарсан учраас бид яаралтай хуралдлаа. Э.Цэндбаатар болон О.Тулга нарын хооронд тулаан явуулъя гэж цахимаар болон биечлэн хэлэлцэв.

Олон улсын боксын холбооны дүрмээр тэмцээнийг явуулж нийт гурван минутаар гурван үе тулааныг хийлгэнэ. Маш хатуу явуулах бөгөөд жинг 60.0 кг дээр хатуу цензурлэж шүүнэ.

О.Тулга Москва хотод тэмцээнтэй яваа учир ирэх сарын 03-ны өдөр явуулах болно. Түүнтэй цахимаар ярьж бас зөвлөлдсөн. Хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна. Тэмцээн үзэгчгүй болно. Манай шигшээ багийн тамирчид Эрдэнэтэд бэлтгэл хийж байна. Бид нар Э.Цэндбаатарыг олон удаа уучилсан. Тэр нь ч буруу болсон юм байна лээ. Ёс зүй болон сахилга батын зөрчил гаргасан" гэлээ. 

ҮЗЭХ: