Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын 08-ны өдөр /2021.09.08/ хуралдаж ОУХМ, МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасч, ирэх аравдугаар сард Болгарын Белград хотод зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан юм.
Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн.
Харин Э.Цэндбаатар багшаасаа уучлалт гуйж уг ДАШТ-д оролцох боломж олгохыг хүссэн өргөдлийг өчигдөр /2021.09.15/ Монголын үндэсний олимпийн хороо болон Боксын холбоонд гаргасан.
Э.Цэндбаатарын гаргасан өргөдлийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Э.Цэндбаатарын жинд өрсөлдөхөөр болсон О.Тулгатай түүнийг халз өрсөлдүүлээд ялсныг нь ДАШТ-нд явуулахаар болсон гэх мэдээлэл зарим эх сурвалжуудад гарч эхлээд байна. Ямартай ч өнөөдөр /2021.09.16/ 18:30 цагаас Монголын боксын холбооноос мэдээлэл хийнэ гэж хэвлэлийн хурал зарлаад байна.