Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг БТСУХ-нд хүлээлгэн өглөө

Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг БТСУХ-нд хүлээлгэн өглөө

Ойрын өдрүүдэд МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөж, ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хассан үйл явдал иргэдийн дунд маргаан дагуулж байгаа.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн нэр бүхий зарим иргэд цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп нээж, өчигдөр /2021.09.15/ Спортын төв ордны урдаас Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах болон цалингийн нөхөн олговор олгохыг шаардаж, иргэдээс гарын үсэг цуглуулж байсан билээ.

Тэгвэл Э.Цэндбаатарыг ДАШТ-нд оролцуулах тухай иргэдийн гарын үсгийг өнөөдөр /2021.09.16/ “Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг Биеийн тамир, спорт улсын хороо /БТСУХ/-ны холбогдох хүмүүст хүлээлгэн өгчээ.

ҮЗЭХ: