“Монголын боксын холбоо”-ны УЗ-д Х.Нямбаатар, Ц.Бат-Энх нар багтдаг бол хувьцаа эзэмшигчээр П.Сэрдамба бүртгүүлжээ

“Монголын боксын холбоо”-ны УЗ-д Х.Нямбаатар, Ц.Бат-Энх нар багтдаг бол хувьцаа эзэмшигчээр П.Сэрдамба бүртгүүлжээ

МУГТ Э.Цэндбаатарыг сахилга хариуцлага алдсан тул Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн 19 гишүүн 100 хувийн саналаар гаргасан гэж буй.

Харин зарим иргэдийн зүгээс Э.Цэнбаатарыг удахгүй болох ДАШТ-нд нь оролцуулахыг МБХ-ноос шаардаж буй юм. Иймд бид Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн 19 гишүүнийг танилцуулж байна.

  1. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, Монголын Боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар саяхан сонгогдсон. УИХ-ын гишүүд нь бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар парламентын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд  ТББ-ын  сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэж болно гэж өөрчлөлт оруулсан тул Х.Нямбаатар сайд уг албан тушаалд саяхан сонгогдсон байна.
  2. Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгч Ц.Бат-энх, Ц.Бат-Энх нь Эрдэнэт” ТӨҮГ-ын орлогч дарга бөгөөд өмнө нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга,  Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
  3. Дэд ерөнхийлөгч Э.Бадар-ууган, Олимпын аварга, Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  4. Дэд ерөнхийлөгч П.Сэрдамба, Олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин 
  5. Дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, “Эйч энд Эйч” ХХК захирал
  6. Дэд ерөнхийлөгч В.Ганзориг, “Говь-хангай өрөм” ХХК-ын захирал
  7. Б.Мөнхбат, “Монросцеветмет “ ТӨҮГ-ийн захирал
  8. Д.Отгондалай, Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон ДАШТ-ий хүрэл медальт,
  9. Дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Д.Төрбат, “Ширэн бээлий” боксын клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер 
  10. Ахмадын зөвлөлийн дарга Г.Батбилэг, Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ, ахлах дасгалжуулагч
  11. Тамирчдийн зөвлөлийн дарга Б.Чинзориг, Армийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер
  12. Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг
  13. Шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Атарбаяр, Олон улсын боксын холбооны гурван одтой буюу олимпын зэрэглэлийн шүүгч
  14. У.Баатар, “Монгол- 333 корпораци” ХХК-ийн захирал
  15. Ц.Цогтгэрэл, Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван одтой буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ 
  16. Х.Алтанхуяг, “Эрдэнийн тойрог” ХХК-ийн захирал. Боксчин
  17. Г.Бадрах, Олимпын зэрэглэлийн шүүгч
  18. Х.Ууганбаяр, Налайх дүүргийн Цагдаагийн дарга /хурандаа/
  19. Н.Баярсайхан, Олимпийн наадмын хүрэл медальт, МУ-ын Гавъяат тамирчин, 

нар Монголын боксын холбооны удирдах зөвлөлд багтдаг бөгөөд эдгээр эрхмүүд Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: УБЕГ

Сонирхуулахад, энэ сарын 09 /2021.09.09/-ны өдөр Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг УБЕГ-т бүртгэсэн байна. Харин тус холбооны хувьцаа эзэмшигч гишүүнээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба бүртгэлтэй байдаг байна.