Ойрын өдрүүдэд МУГТ Э.Цэндбаатарыг тойрсон маш олон асуудлууд сөхөгдөж байна. Үүний хамгийн том асуудал бол мэдээж Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөж, ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хассан үйл явдал юм.
Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн нэр бүхий зарим иргэд цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп нээж, түүнийг дэлхий аваргад оруулах шаардлага хүргүүлж, Спортын төв ордны урдаас иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа аж.
Энэхүү санаачлалыг “Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг эхлүүлж, спортын ордонд холбогдох хүмүүсээс Э.Цэндбаатарыг яагаад хэрхэн хассан талаар тодруулж, хуулийн хүрээнд ажиллахаа мэдэгдээд байгаа юм.