ФИБА 3х3 тэмцээнийг түүхэндээ анх удаа Парламентийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ нь энэхүү спортын төрөл ямар их ахиц дэвшилтэй байгаагийн маш том илрэл гэж үзэж байгаа аж.
Тодруулбал, ФИБА 3x3 "U23 Nations League" тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо Финалд оролцохоор шалгараад байгаа юм. Иймд тус тэмцээний шилдгүүд энэ есдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Румын улсын Бухарест хотноо болох бөгөөд эцсийн финалыг "UNIRII HALL" буюу Румын улсын Парламентийн ордонд зохион байгуулна гэжээ.
Манай баг тамирчдын хувьд ойрхон нислэггүй тул Египетээс шууд Румын улсад очин бэлтгэлээ базааж байгаа аж.
Манай багийн бүрэлдэхүүн:
- Ганбатын Минжин
- Онолбаатарын Хулан
- Бат-Эрдэний Ариунцэцэг
- Магванноровын Эрдэнэ-Од нар оролцоно.