Сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан тул МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөж байгаа талаараа Монголын боксын холбоо мэдэгдэл хийсэн. Улмаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-нд МУГТ Э.Цэндбаатар оролцох боломжгүй болсон тул түүний оронд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт О.Тулга оролцохоор болсон байна.
ДАШТ-ний сорилго тэмцээнд нийт 9 жингийн 36 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөж дараах тамирчиндаа тус тусынхаа жинд ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.
ҮҮНД:
- 48кг ОУХМ Г.Ган-Эрдэнэ
- 51кг ОУХМ Х.Энхмандах
- 54кг Э.Баярсайхан
- 57кг Б.Буяндалай
- 60кг О.Тулга
- 63кг Б.Төгөлдөр
- 67кг Б.Чинзориг
- 71кг О.Бямба-Эрдэнэ
- 75кг МУГТ У.Мөнх-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн ирэх аравдугаар сард Серби улсын Белград хотыг зорихоор болсон байна.