Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэж байна.
Үдээс өмнө төсвийн зарлагыг бууруулахтай холбоотой заалтыг хэлэлцэж байсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хийж байна.