Р.Чойномын номын мухлаг Дархан-Уул аймагт нээгджээ

Р.Чойномын номын мухлаг Дархан-Уул аймагт нээгджээ

Энэ есдүгээр сарын 03-нд /2021.09.03/ “Оюунлаг Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ТВ-9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олны санаачлагаар Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ. 

Чойном агсны охин Мөнхтэмүүлэнгийн хүсэлтээр энэхүү номыг мухлаг Дарханы "Буян зах”-ын хажууд нээгдсэн бөгөөд тус ажлыг гүйцэтгэхэд аймгийн Захирагчийн ажлын алба, “ДСЦТС” ХК-ийн хамт олон тусламж үзүүлсэнд талархаж буйгаа цахим хуудсаараа илэрхийлсэн байна.