АНУ-ын паралимпийн тамирчин, дэлхийн аварга Дэвид Браун болон түүний дасгалжуулагч Жэром Авери нар Токио 2020 зуны паралимпийн наадамд оролцон хамт гүйж буй бичлэг олон улсад ихээхэн алдаршаад байгаа билээ.
Тодруулбал, Дэвид Браун дөнгөж 15 сартайдаа Кавасаки өвчтэй хэмээн оношлогдож 13 настайдаа хараагаа бүрэн алдаж байжээ. Тэрбээр бүрэн хараагүй болсон ч өөрийн урам зориг, итгэлээр паралимпийн наадамд оролцож, Рио 2016 наадамд 100 метрийн зайн гүйлтэд эх орондоо алтан медаль авчирж байсан төдийгүй энэ удаагийн Токио 2020 паралимпийн наадамд дасгалжуулагчийн хамт гүйж байхдаа түүний дасгалжуулагч түүнд “Яваарай Дэвид яваарай” гэж давтан хэлж байгаа бичлэг нь түүнийг зоригжуулж улам хурдлуулж байгаа мэт дүр төрх бичлэгэнд буужээ.
Спорт бол ихэвчлэн хүмүүст бэрхшээлийг даван туулах талаар урам зориг өгдөг бол харин паралимп нь амьдрал дээр ямар ч боломжгүй зүйл гэж байхгүй, түүх бичихийн тулд хүнд хэцүү байдлыг хэрхэн яаж даван туулж болохыг харуулснаараа хамаагүй илүү юм гэжээ.
ҮЗЭХ:
David Brown an American Paralympian and world champion sprinter, became completely blind at the age of 13 and Jerome Avery is his trainer. You can read Avery’s lips throughout the race saying, “Go David!”
— Karine Jean-Pierre (@K_JeanPierre) August 28, 2021
This is amazing. Be someone’s champion, pic.twitter.com/26m7nI9cc7