Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэрэг дээр шинээр нөхцөл байдал илэрсэн учраас өнгөрсөн наймдугаар сараас хойш дахин шалгаж байна.
Шалгаж дуусаад ТЕГ-ын Мөрдөн байцаах газраас яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлжээ.
“60 тэрбум”-ын гэх схемийг санаачилж, танилцуулсан, улмаар хамтрагчидтайгаа тохиролцож чадалгүй бичлэгийг нь ил болгосон Г.Доржзодовт ямар нэг хариуцлага тооцохооргүй байгаа аж.
Харин түүнийг нь хэрэгжүүлэхийг завдсан гэх “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Өмнө нь НПГ-аас хэрэгсэхгүй болгосон уг хэргийг бүтэн жил гаруй мөрдөөд