ЭЕШ-даа 700 болон түүнээс дээш оноо авсан элсэгчдэд МУИС 100 хувийн тэтгэлэг олгоно

ЭЕШ-даа 700 болон түүнээс дээш оноо авсан элсэгчдэд МУИС 100 хувийн тэтгэлэг олгоно

Монгол улсын их сургууль Элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр үнэлгээтэй элсэгчдэд тэтгэлэг олгохоор болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

  • 700 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 100% тэтгэлэг олгоно.
  • Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
  •  650 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 50% тэтгэлэг олгоно.
  •  Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцвал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.