Оюу толгой компаниас ажлын байрны хуурамч зар тавьж иргэдийг хууран мэхлэх асуудлаар сэрэмжлүүлэг хүргэлээ.
“Оюу толгой” компанид, эсвэл үүнтэй хамааралтай зуучлагч байгууллагад ажилладаг хэмээн өөрсдийгөө итгүүлж, бусдыг ажилд оруулж өгнө хэмээн зарим хүн бусдаас төлбөр, хураамж авах тохиолдол гардаг. Манай компани ажиллах хүчнээ ажилд авахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй болохыг баталгаажуулж байна. Хэрэв танд “Оюу толгой”-д ажилд ороход тусална хэмээн мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд бүү итгэж, тэдний үйлчилгээг бүү аваарай. Ингэснээр та өөрийгөө “Оюу толгой” компанийн бодлого, дүрэм журмыг зөрчихөөс сэргийлээд зогсохгүй, түүнчлэн хуулийн хариуцлага хүлээх эрсдлээс хамгаалах болно. “Оюу толгой” нь нээлттэй ажлын байруудыг өөрийн цахим хуудасны Ажлын байр хэсгээр олон нийтэд байнга зарладаг. “Оюу толгой”-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэг төлбөр, хураамж байхгүй болно" гэсэн байна.