СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүний худагт унаж бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүний худагт унаж бэртжээ

Өчигдөр /2021.08.18/ 15:46 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гүний худагт хүн унасан байна” гэх дуудлагыг онцгой байдлын алба хаагч хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.8 км замыг туулан очиход тус дүүргийн харьяат иргэн Б 53 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ГУРВАН метр гүнтэй гүний худагт унаж баруун хөлний өвдөг, гуя хугарсан байсныг гаргаж НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.