“Уулын фитнесс”-д дасгалын шинэ төхөөрөмжүүд суурилуулжээ

“Уулын фитнесс”-д дасгалын шинэ төхөөрөмжүүд суурилуулжээ

Өнгөрсөн оны наймдугаар сард Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Уулын фитнесс” албан ёсоор нээлтээ хийсэн. Уг фитнессийг “Чийрэг Монгол” клубийн залуус нэгдэн өөрсдийн хөрөнгөөр байгуулсан юм.

Гэтэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга  В.Хүрэлбаатар “Уулын фитнесс”-ийг татан буулгах хүсэлтийг тус дүүргийн удирдлагуудад гаргаж, хүсэлтийг дэмжсэн гэх асуудал гарч улмаар үйл ажиллагаагаа зогсоохоор болоод байсан юм.

Уг асуудал нийслэлийн хэмжээнд яригдаж, Чингэлтэй дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн болоод 17 дугаар хорооны засаг дарга нарыг хүлээн авч уулзаж тухайн байгаль дахь фитнессийг ажиллуулах чиглэлийг өгч хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.

Тэгвэл “Уулын фитнесс” дасгалын шинэ тоног төхөөрөмжүүдтэй болжээ. Мөн харуул хамгаалалт, тог цахилгаан гэх мэт зүйлсийг шийдэхээр судалгаа хийж байгаа аж. 

 




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө