БИДНИЙ ТУХАЙ: Монгол "усан цахилгаан станц баривал" Байгаль нуур, Даурскийн нөөцийг устгаж магадгүй

БИДНИЙ ТУХАЙ: Монгол "усан цахилгаан станц баривал" Байгаль нуур, Даурскийн нөөцийг устгаж магадгүй

Манай улсын усан цахилгаан станц барих ажлыг хойд хөрш төдийлөн сайнаар хүлээж авдаггүй. Үүний нэг жишээ нь 1991 онд эхэлсэн Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. 1991 оноос хойш өдийг хүртэл 30 жилийн хугацаанд төсөл яригдаж ирсэн ч бодит ажил болсон нь үгүй билээ.

Оросын талаас Эгийн голд усан станц барьснаар Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж эсэргүүцдэг. Харин манай мэргэжилтнүүд усан цахилгаан станц Байгаль нуурын гидрогеологид үзүүлэх сөрөг нөлөө байхгүй хэмээн тайлбарласаар ирсэн. Гэвч сүүлийн үед Оросын хэвлэлүүдээр Монголын усан станцыг эсэргүүцсэн нийтлэл дахин гарч эхэллээ.  Тодруулбал, тус улсын “Ren Tv” телевизийн сайтад өчигдөр/2021.08.16/ “Монголд хэрэгжиж буй усан цахилгаан станцын төсөл Байгаль нуурын ширгэх аюулд хүргэж байна” гэх гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэе.

-МОНГОЛ УЛС УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ЗУРГААГААС ИЛҮҮ ТӨСӨЛТЭЙ БАЙСАН НЬ ОЛОН УЛСЫН ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛСЭН-

Байгаль нуур үнэхээр ширгэж, алдарт Даурскийн нөөц газар цөл болж хувирах уу? ЮНЕСКО -гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн объектууд экологийн гамшигт өртөхөд бэлэн байна. Уг ажил хөрш зэргэлдээ Монголд хийгдэж эхлээд байна. Монгол улс Оросын Байгаль нуур, Даурскийн нөөцийг устгаж магадгүй. Тодруулбал, Бүгд найрамдах улс гол мөрөн дээрээ усан цахилгаан станц барих гэж байна. Гол асуудал нь усан замын нэг нь дэлхийн хамгийн гүн нуурыг тэжээж байгаа явдал юм.

2017 онд Монголын эрх баригчид гол дээр усан цахилгаан станц барих ажлыг ярьж эхэлсэн. Усны түвшин хэт их хэлбэлзэлтэй байгаа нуурын хувьд энэ нь жинхэнэ экологийн гамшигт хүргэж магадгүй юм.

Хоёр дахь гол-Улз. Уг гол нь Оросын нутаг дэвсгэрээр дамжин урсаж, Дорскийн нөөцийн экосистем болох Торей нуурыг тэжээдэг. Нуурын ай савд 315 гаруй зүйлийн шувуу үүрлэж, 52 зүйлийн амьтад амьдардаг бөгөөд олонх нь Улаан номонд орсон байдаг.

Даурскийн байгалийн нөөцийн газрын дарга Алексей Черепицыны хэлснээр “Улз голд усан цахилгаан станц барьснаар амьтны олон төрөл зүйл устах аюултай. Мөн олон амьтныг “ховор” ангилалд шилжүүлэх шаардлагатай болно. Учир нь Улз голын төсөл хэрэгжсэнээр уг нутаг дэвсгэр дээр амьтад амьд үлдэх боломжгүй болно” гэж хэлэв.

Монгол улсын Улз гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг ЮНЕСКО -гийн чуулганаар хэлэлцсэн бөгөөд хурал БНХАУ-д болсон юм.

Хурлын үеэр ЮНЕСКО -гийн Дэлхийн өвийн захирал Мехтилд Росслер Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрт орших Даурийн ландшафтыг Ази, Номхон далайн бүс нутгийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан бөгөөд тайланг хэлэлцүүлэлгүйгээр хүлээн авахыг санал болгов. Улаанбаатар хот "Хөх морь" нэртэй хөтөлбөр баталсан. Дэд бүтцийн уг төсөлд 13 гол дээр нийт 33 далан барих ажил багтжээ. Энэ нь Байгал нуурт шууд аюул учруулж, Даурскийн нөөцөд орших Торей нуурыг бүрмөсөн устгах ажил юм.

ШУА-ийн Усны асуудал хариуцсан хүрээлэнгийн шинжлэх ухааны захирал, экологич Виктор Данилов-Данилян "Монгол улс усан цахилгаан станц барих зургаагаас илүү төсөлтэй байсан нь олон улсын дургүйцлийг төрүүлсэн” гэж тэмдэглэжээ.

Орос хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хамгийн сүүлд Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байсан. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг. Тиймээс Москва Монгол улсад цахилгаан дамжуулах шугамаа өргөтгөх санал тавьсан юм. Төслийг нэг тэрбум доллараар үнэлсэн. Гэвч усан цахилгаан станц барих нь хоёр дахин илүү үнэтэй байх болно. Гэтэл Улаанбаатар хэнтэй ч зөвлөлдөхгүй, малтлагын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр шийджээ. Хиймэл дагуулын зургуудын ачаар үүнийг мэдсэн бөгөөд чимээгүйхэн бүтэлгүйтсэн гэж хэлж болно.

Эх сурвалж: Rentv