ЗӨВЛӨГӨӨ: Хорт могойд хатгуулсан үед авах анхны тусламж

ЗӨВЛӨГӨӨ: Хорт могойд хатгуулсан үед авах анхны тусламж

Ойрын үеүдэд нийслэлд бамбай хоншоорт могой орж ирэх явдал ихэссэн. Тус бамбай хоншоорт могойтой таарсан гэх олон дуудлага бүртгэгдэж байгаа бөгөөд могойд хатгуулбал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Учир нь могойн хор үхэлд хүргэх аюултай юм. Иймд ард иргэдийг сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадаа тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.