Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан.
Мөн 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон байна.
Уг нь УИХ-ын тамгын газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөсөн. Гэтэл ирц хүрэхгүйгээс товлогдсон хуралдаанууд хуралдаж чадахгүйгээс хэлэлцэх асуудлууд хойшилсоор байна.