Голд живсэн иргэний цогцсыг дөрөв дэх өдрөө хайж байна

Голд живсэн иргэний цогцсыг дөрөв дэх өдрөө хайж байна

Энэ долдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д Дэлгэр мөрний эрэг дээр дөрвөн хүн зугаалж явснаас нэг хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг тус өдрийн 17:29 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сумын харьяат иргэн Д 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар өчигдрийн байдлаар /2021.07.26/ Хилэнтийн гүүрнээс Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар хүртэл 90 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тус өдрийн 19:15 цагт түр зогсоосон байна. Харин өнөөдөр /2021.07.27/ 06:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.