Дүнжингаравын галын ослын хэргийг шүүх хурал хойшилжээ

Дүнжингаравын галын ослын хэргийг шүүх хурал хойшилжээ

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт их хэмжээний газ тээвэрлэж явсан автомашин Патрол маркийн машинтай шүргэлцэн их хэмжээний газ алдагдаж дэлбэрсэн осол гарсан билээ.

Уг хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон боловч хойшилсон байна. Холбогдох байгууллагын мэдээлснээр, шүүгч М.Одбадрах нь уг хэрэгт өмнө нь прокуророор оролцож байсан гэх шалтгаанаар оролцогчид шүүгчээс татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон байна. Шүүхийн тоймыг ЭНД дарж уншина уу.