Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно

Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно

Өнөөдөр оройноос буюу долоодугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Харан энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8 сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.