Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Шүлхийн өвчлөл гарсантай холбоотойгоор энэ жил Баян-Өлгий, Ховд аймгийн наадам наймдугаар сарын 1,2-нд тохиож байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмынх нь өмнө аймгийн удирдлагыг солихоор шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Тамгын дарга нь анхан шатны шүүхээс ял авсантай холбоотой ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 20 төлөөлөгч дээрх асуудлаар шаардлага хүргүүлсэн аж. Есентайн Зангар нь 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар ажилласан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед буюу 2024 онд Засаг даргаар томилогдсон байна. Тэрбээр сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдож байжээ. 2024 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнд тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан байдаг.