Баянхонгор аймгийн Баян-овоо сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой наадам болж байгаа билээ.
Тус наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2026.07.29/ эхэлж байгаа бөгөөд Улсын арслан Э.Батмагнай, Улсын харцага Э.Даш, Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй 128 бөх барилдаж байна. Эргэн санууулахад, Улсын арслан Э.Батмагнайгийн хувьд Эрдэнэт хотын 50 жил, Хангайн бүсийн наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваан Улсын харцага Б.Зоригтбаатарт өвдөг шороодсон билээ.