Австралийн 229 см өндөртэй Жонгкуч Мачийг АНУ-ын коллежийн зарим багууд сонирхож эхэлжээ

Австралийн 229 см өндөртэй Жонгкуч Мачийг АНУ-ын коллежийн зарим багууд сонирхож эхэлжээ

Австрали улсын хоёрдугаар лиг болох “NBL 1” лигт 229 см өндөртэй Жонгкуч Мач гэх 18 настай тамирчин тоглодог.

Тэгвэл тус тамирчны араас Америкийн хэд хэдэн коллежийн багууд авахаар хөөцөлдөж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Хэрэв энэхүү тамирчин АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн “NBA”-д орж чадвал одоо тоглож байгаа тамирчдаас хамгийн өндөр нь болно. Жонгкуч Мачийн хувьд Австрали улсад төрж, өссөн бөгөөд эцэг эх нь Судан хүмүүс аж. Тэрбээр сүүлд “Adidas Eurocamp 2025-2026” лигт гурван тоглолтод оролцохдоо 5.7 оноо, 5.3 самбараас бөмбөг авалт дунджилсан байна.