Сэлэнгэ аймагт галт тэрэг осолдсон газрын хөрснөөс нефтийн бүтээгдэхүүн илэрчээ

Сэлэнгэ аймагт галт тэрэг осолдсон газрын хөрснөөс нефтийн бүтээгдэхүүн илэрчээ

Өнгөрсөн зургадугаар сард /2021-06-24/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт УБТЗ-ын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан хэрэг гарсан. 

Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан байна. Иймээс орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авсан байна.Нийт есөн вагон замаас гарч унаснаас долоо нь түлш, шатахуун тээвэрлэсэн байжээ. Түүний хоёр вагоноос түлш таллаж асгарч,  вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна.

Эвдэрсэн вагонуудаас  277 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч  машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150 тонн шатахуун хөрсөнд асгарч,   гурван га талбай хамарсныг тогтоожээ.

Мөн Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л,  эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн  бүтээгдэхүүн илэрчээ.

                                                                                                                                          Эх сурвалж: БОАЖЯ




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө