Нууранд живсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нууранд живсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өчигдөр /2021.07.26/ Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Холбоот” нууранд 1 том хүн, 2 хүүхэд сэлж байснаас тус сумын харьяат иргэн Е 21 настай эрэгтэй болон иргэн Н 12 настай эрэгтэй нар живсэн тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газрын алба хаагч нар хүлээж авчээ. Тус дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн шөнө хонож өнөөдөр /2021.07.27/ 06:00 цагаас дахин эрэн хайх ажлыг зохион байгуулсан байна.