Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлд хоёр өрөө байр бэлэглэлээ

Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлд хоёр өрөө байр бэлэглэлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гэр бүлд Ховд аймгийн удирдлагууд хоёр өрөө байраар шагнажээ. Мөн хамт явсан багийн гишүүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангиас 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн байна.

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Э.Даваажамц саяхан нутагтаа очиход аймгийн удирдлага, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна.