Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гарсан юм.
Үүний дагуу өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна.