ТОЙМ: Жо Байден, В.Путинд захиалгаар үйлдвэрлэсэн нарны шил, болор баримал бэлэглэжээ

ТОЙМ: Жо Байден, В.Путинд захиалгаар үйлдвэрлэсэн нарны шил, болор баримал бэлэглэжээ

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн Женевт хийсэн уулзалт олон улсын анхаарлын төвд болж өнгөрлөө. Хэлэлцээ товлосноос бага хугацаанд буюу гурван цаг үргэлжилсэн бөгөөд талууд уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хийгээд кибер аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хөндөн ярилцжээ.

Ингээд уулзалтаас онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.

  • Тэд хамгийн эхэнд цөмийн зэвсгийг хянах асуудлаар ярилцав. Хоёр орон цаашид уг асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх аж.
  • Жо Байден ОХУ-ыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутган элчин сайдуудаа татсан. Мөн В.Путин ч өөрийн элчин сайдаа эх орондоо ирэхийг тушаасан. Тэгвэл уулзалтын дараа элчингүүдээ харилцан буцаахаар болов.
  • В.Путин ОХУ-д үйлдэгдэж буй ихэнх кибер халдлага АНУ-аас эхтэй гэж мэдэгдэв. Харин Жо Байден ус, эрчим хүч зэрэг нэн чухал дэд бүтцэд халдах нь маш ноцтой үр дагавартай гэдгийг онцолж "үндсэн хэм хэмжээг зөрчвөл АНУ хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

Их Британийн хатан хаан, Ромын Пап ламтай уулзахдаа хүлээлгэж байсан Путин Жо Байдентай уулзахдаа цагтаа ирэв

  • Талууд ОХУ-ын зүгээс АНУ-ын эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгаж, цаашдын халдлагаас стратегийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг хэрхэн хамгаалах тал дээр ажиллахаар болсон байна.
  • Уулзалтаас хүлээж байсан нэг зүйл нь ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйтай холбоотой асуудал байв. Гэвч В.Путин Жо Байдены хэлснийг үгүйсгэж “Навальный хуулийг үл тоомсорлож, Германд эмчилгээ хийлгэсэн. Мөн ОХУ-д эргэж ирэхдээ шоронд хоригдох болно гэдгээ мэдэж байсан” гэж хэлжээ.

Жо Байден сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "уулзалт үр дүнтай болсон" гэв

  • Дундаа нэг удаагийн завсарлагатайгаар гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцсон байна.

Уулзалтын дараа Жо Байден В.Путинд бэлэг болгон захиалгаар урласан нисгэгчдийн зүүдэг нарны шил, барууны хэв маяг бүхий болор баримал бэлэглэжээ. Харин Путин эргүүлэн бэлэг өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Хоёр талын  уулзалт өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “уулзалт үр дүнтэй болсон” хэмээн мэдэгдсэн юм. Харин улс төр судлаачид АНУ, ОХУ-ын харилцаанд огцом өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. 

Эх сурвалж: BBC