Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаас таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Үүний дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар баяр наадмын комисс мэдээлэл өгсөн.
Эдгээр бөхчүүдээс гадна сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн харваачаас сэргээш илэрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг харваач нь өөрөө мэдэлгүй хориотой эм бэлдмэл хэрэглэсэн буюу ханиадны төрлийн эм, эмийн бодис хэрэглэснээс ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэх. Одоогоор уг харваач нь эрэгтэй, эмэгтэй нь тодорхойгүй байна.
Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрч байгаа нь энэ бөгөөд энэ талаар баяр наадмын комисс удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.