Туул голын бургасан дунд олгосон 22 газрын зөвшөөрлийн 19-ийг нь цуцалжээ

Туул голын бургасан дунд олгосон 22 газрын зөвшөөрлийн 19-ийг нь цуцалжээ

Туул голын бургасыг сүйтгэж газарт нь барилга барих үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Үүнийг иргэд эсэргүүцэж буй бөгөөд гол дагуу бургасан дотор олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг холбогдох албаныхнаас шаардаж байгаа юм. Учир нь тус бүс газар нь иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон талбай юм. 

Тэгвэл иргэдийн шаардлагын дагуу Туул голын бургас дунд олгосон 22 зөвшөөрлөөс арван есийг нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цуцалжээ. 

Энэ талаар маргааш 10.00 цагт хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөх бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар цуцалсан газрыг нөхөн сэргээх эсэх цаашид хэрхэх, гурван зөвшөөрөл яагаад цуцлагдаагүй талаар дэлгэрэнгүй мэдээлэх бололтой.