COP17-ын үеэр Монгол Улсад 2800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна гэж ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай мэдээллээ.
Онгоцны буудлаас зочид буудал хүртэл таван маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ. Нийтдээ 160 гаруй автобус, 150-200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байна. Өглөөний цагаар автобуснууд 5-10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10-20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулж байгаа аж.