Германы нийслэл Берлин хотод өнөөдөр болсон ЛГБТК+ Бахархлын арга хэмжээний үеэр фургон автомашин олон хүмүүс рүү дайрсны улмаас дор хаяж нэг хүн амиа алдаж, 16 хүн шархадсан талаар албаныхан мэдээллээ.
Цагдаагийн мэдээлснээр, цагаан өнгийн фургон Тиергартен цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд хэд хэдэн хүнийг мөргөсний дараа мод мөргөж зогссон байна. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Уг явдлын дараа аюулгүй байдлын үүднээс Бранденбургийн хаалганы өмнө үргэлжлэхээр төлөвлөж байсан баярын арга хэмжээ, тоглолтыг цуцалж, оролцогчдыг хэргийн газраас холдохыг уриалжээ. Одоогоор уг хэргийг ямар шалтгаантай үйлдсэн, сэжигтэн этгээдтэй холбоотой мэдээллийг эрх баригчид мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC