Айлын хашааны гаднаас их бууны сум олджээ

Айлын хашааны гаднаас их бууны сум олджээ

Энэ сарын 13-ны өдөр /2021.06.13/ 11:23 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамжинд "бууны сум байна" гэсэн дуудлагыг Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар анги, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ЗХ-ний 084 дүгээр ангийн алба хаагчид очиж шалгахад хашааны гадна их бууны 48 мм-ийн сургалтын нэг ширхэг сум байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад М-д хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ