УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн таван өдөр хуралдсан ч зөвшилцөлд хүрч чадсангүй. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гаригт дахин хуралдахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, гишүүдийн тоог 108 болгон нэмэх, сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ болгох саналыг оруулж ирсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжих эсэхээр бүлгийн гишүүд санал хуваагдан хоёр талцаж нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа учир өчигдрөөс эхлэн бичгээр санал хураалт авч эхлээд байгаа юм.